чиний гарт хүрэх тэр л мөчид цаг хугацаа зогсдог ч болоосой гэж боддог болоод удаж байна гэдгийг чи мэдэж байгаа бол уу чамтай уулзах гэж албаар гэрийн чинь өмнүүр өннгөрдөг байсаныг мэдэх үү тэр нэгэн орой надад хэлсэн гараас чинь атгаад тавимааргүй байна гэж хэлсэн тэр л үг чинь надад жаргал бас зовлон авч ирсэн яагаад гэж? үү яагаад гэвэл би чамтай хамт байхын тулд эхнэр охин хоёртой чинь ойр байх ёстой гэтэл чи минь эхнэрийхээ хажууд тэгж хэлсэн тэрнээс хойш эхнэр чинь намад уурлаад байх шиг эээ энийг чи тоглоом болгож хэлсэн гэж мэдэж байгаа зүрх минь догдолсон яагаад гэвэл би чамд хайртай энэ бол миний анхны бас сүүлийн хайр минь байсан байх ч болно чамд аз жаргал хүсий
minii hair bayartai hair ni chamaas yvlaa
monhiin bus orchlond
oortoo hairtai bolj chadah tiim hun ruuu yvlaa
oor huntei ohintoi huniig hichneen huleesen ch
munkhiin ami bsan ch chi irehgui biz
mungu tugrug harj yvdag ni bi bish ee
gehdee hairtai hun chin ymar hun yum bol
gegelzsen setgelee tataad haraad uzeerei guij bn
яагаад ч юм бэ? алхмаар санагдаад гудамжаар алхаж явхад миний бодолд юу ч орж ирдэггүй байлаа. зөрж өнгөрөх олон хүний дундаас хэн ч тодрон харагдахгүй онцгой юм юу ч үгүй мэт гэтэл ингэж олон жил гэрлүүгээ алхсаар л ирсэн нэгэн өдөр манай ангид нэгэн хөвгүүн шилжиж ирлээ. яагаад ч юм бэ? тэр өдөр миний хажууд хэн ч суугаагүй байлаа тэгээд л тэрр миний хажууд суусан тэхдээ тэр надад онцгой санагдаагүй ээ энгийн л нэг хүн шиг санагдасан гэхдээ яагаад ч юм бэ? би тэр өдөр алхдагаар аа л алхаж байсан зүгээр л явдагаар аа гэтэл тэр миний нэрийг мэдэж байсан би тэрэнтэй танилцаагүй байхад намайг мэдэж байсан чи тэр байранд байдаг тээ гээд л наадтай танил хүн шиг ярилцаж байсан яагаад ч юм бэ тэр өдөрөөс хоййш чамд дасаж эхэлсэн бүр минут холдход санадаг болсон яагаад ч юм бэ? тэр өдөр намар навчис унаж байхад тэр минь надад би чинийхээ зүрхний тариныг хүртэл мэднэ. гэж хэлсэн тэр өдрөөс хойш чамайшаа хараагүй ЯАГААД Ч ЮМ БЭ? ТЭР ӨДӨРӨӨС ХОЙШ БИ ТҮҮНИЙГЭЭ МАШ ИХ ХҮЛЭЭЭСЭЭН ГЭХДЭЭ ТЭР ИРЭЭГҮЙ САНАСАН МАШ ИХ САНАСАН ГЭХДЭЭ ЖИЛИЙН ДАРАА ЗҮРХНИЙ ЧИНЬ ТАРИНА ГЭСЭН ХАЯГТАЙ ДЭВТЭР ИРСЭН ТҮҮНИЙГ БҮГДИЙГ НЬ УНШИЖ ДУУСААД БИ ТЭРНИЙГ ГАНЦХАН ЖИЛ БИШ БҮХЭЛ БҮТЭН 5 ЖИЛ МЭДДЭГ БАЙСАНАА ТЭР Л ДЭВТЭР ДЭЭРЭЭС УНШИЖ МЭДСЭН.............................................
(ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ )
Бяцхан модны доор хоёр бяцхан жаалууд тоглон сууна. хирэдээ л хөгжилдөн тоглож олон зуныг өнгөрөөжээ. Одоо тэд нас биенд хүрч тоглохын оронд тэврэлдэн суудаг болжээ. цаг хугацаа өнгөрхөнд охины амьдрал өөрчлөгдөж залуугаас холдох цаг болжээ. суралцахаар явж байна гэж хэлсэн ч охин хүнд өвчин тусжээ. эмчлэгдэх найдвар бага ч охин чадна гэж бодсоор алсыг зорьжээ. залууд нэгэн дөр захиа иржээ.
"сайн банйа уу? минийх хайр найз нь сайн сурч байгаа гэж энэ бүх хугацаанд хуурч байсныг минь уучлаарай найз нь хүнд өвчтэй эдгэх найдлага бага ч гэсэн би чадна аа тэгээд хоёулаа олон хүүхэдтэй болж сайхан амьдарнаа аа яг хоёр жилийн дараа нөгөө модон дээрээ уулзая за баяртай хайраас нь"
гэсэн захиаг уншаад залуу ихээр шаналсан ч хоёр жил модон дээр ээ ч очилгүй хайрийгаа ирхэд сайхан амьдарна аа гэсэн горьдлого багатай итгэл тавин хүлээнэ .ингэсээр болзсон газраа болзсон цагтаа ирхэд .
"сайн байна уу? намайг уучилаарай би өөрөө ирж чадсангүй дахин уучлаарай сайхан амьдраарай гэх шиг түүнийх нь зураг ширтэн байх ньюутай гачлантай хорвоо вэ? хайрт хосууд жаргах тавилангүй гэж үү?
намайг догдолуулчихаад алга болдог нь чи
наалдаж бас зүүгддэг нь чи
хүлээж бай гэчихээд яваад өгдг нь чи
хүн хүнээс илүү зовлонтой нь чи
миний зүрх яаж догдолдгийг чи мэдэхгүй
би зүүдэээ яах гэж хүлээдгийг чи мэдэхгүй
шархалсан зүрхийг яаж зовдгийг чи мэдэхгүй
шангаа амсах цаг чинь ирнэ тэр үеийг чи мэдэхгүй
цаг чинь ирнээ тэр үеийг хүлээ
царай алдан явахыг чинь би хүсэхгүй
хайртай биш ээ би чамд гэхдээ, бусдаас
харамлан өөр хүнийг ойртуулахгүй баймаар
шаналж байна зүрх өвдөж байна гэвч чи
надаас ихийг бүү хүлээ
хайртай гэдэг сэтгэлийг минь чи тэр өдөр харах болов уу?
хайртай гэдэг зөвхөн хосоор байх ёстой гэж үү?
хүссэн болгоноо авахыг хүсэх нь шунал гэж үү ?
хосууд л зөвхөн хайранд умбадаг гэж үү?
хосуд л зөвхөн аз жаргалтай байдаг гэж үү?
ганц хүн гал болохгүй ч
ганц хүн хайрлах эрхгүй гэж үү?
ганц хүн өөрөө хайраа хүндэлж
ганцаараа ч хамаагүй хайрла түүнийгээ
заавал хоёулаа байх албагүй
зөвхөн чи л хайраа хамгаалж үнэн ч бай
зөвхөн чи ч биш би ч бас урваж болно
заавал нэг нь хайр аа хайрлаж үлддэг
чин сэтгэлээ чи хэлж чадаагүй ч
чимээгүй бас чи хайрлаж үлдэнэ
чихэнд чинь хайртай гэж шивнэхгүй ч
чиний тухай боддог гэдгээ бүү илэрхийл
ширтэн суух тэр үеийг чинь
ширэв татан холдуулахыг хүссэнгүй
сэтгэл минь өвдөж байгаа ч
сэмхэн бас ширтэхийг хүснэ
хэсэг хугацааны дараа
хоёулаа харц тулгаранч сандарна
харц шидэлцэн суух цаг хомс болжээ
хавар биднийг салгах нь
үүрд баяртай харц минь
2005,5,15
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла
